Лос-Анжелес хотын 1000 гаруй сургуулийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-16 09:55:13

ЛОС-АНЖЕЛЕС. /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын сургуулийн нэгдсэн дүүрэгт заналхийлсэн цахим шуудан ирсэнтэй холбогдуулан тус хотын сургуулиудыг хаасан байна. Хоёр долоо хоногийн өмнө тус муж улсын Сан-Бернардино хотод зэвсэгт халдлага болсон билээ.

Лос-Анжелес хот болон бусад хотын 640 мянга орчим хүүхэд сурдаг 1000 гаруй сургуулийг хаасан байна.

Нью-Йорк хотын сургуулийн дүүрэгт мөн заналхийлсэн ийм цахим шуудан иржээ. Гэвч уг шуудан “жигтэй” байсан учир албаны хүмүүс хуурамч гэж үзэн тоолгүй орхижээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны гишүүн Адам Шифф, Лос Анжелест ирсэн уг цахим шуудан мөн хуурамч гэж мэдэгдсэн байна.

Харин Нью-Йорк хотын Цагдаагийн комиссар Уильям Брэттон, “уг цахим шуудан гадаадаас ирсэн бөгөөд босогчдын илгээлт болохыг харуулах зорилготой боловч үүнийг баталгаатай гэж үзэхгүй байна. Лос-Анжелес хотын албаны хүмүүс уг асуудлыг хэт дэвэргээд байна” гэж мэдэгджээ.

Гэвч Лос-Анжелес хотын Цагдаагийн дарга Чарли Бек хариу мэдэгдэл хийн, 750 мянга гаруй хүний амийг хамгаалах хариуцлага үүрээгүй байж биднийг буруушаах нь “хариуцлагагүй үйлдэл” юм гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース