Японы цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-22 14:25:24

ТОКИО. /Koyodo/. 2016 оны санхүүгийн жилд Японы төсвөөс цэргийн зардалд зарцуулах хөрөнгө мөнгийг 74 тэрбум иенээр нэмэгдүүлж, анх удаа 5.05 триллион иен /41.7 тэрбум доллар/ болно.

2014 онд батлан хамгаалахын салбарт 4.98 триллион иен /тухайн үеийн ханшаар 41.8 тэрбум орчим доллар/ гаргаж байсан байна. Иенийн доллартай харьцах ханш унасны улмаас Японы цэргийн зардал урьдын түвшинд хэвээр үлдсэн байна.

Цэргийн хэрэгцээнд төсөвлөсөн мөнгийг нэмэгдүүлсэн нь Хятадын цэргийн ажиллагаа идэвхжсэнтэй холбоотойгоор алслагдсан арлуудад хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор цэргийн техник худалдан авах төлөвлөгөөтэй холбоотой аж.

Ирэх оны санхүүгийн жил Японд 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ.

Японы батлан хамгаалах салбарын зардал тус улсын одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэ 2012 оны 12 дугаар сард засгийн эрхэнд дахин гарсны дараа 2013 оноос эхлэн өсөх болжээ.

Д.Жаргал

 

関連ニュース