Таиландад ресторанд гар бөмбөг дэлбэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГКОК. /TASS/. Таиландын өмнөд нутагт оршдог Сонгкхл мужийн ресторанд гар бөмбөг дэлбэрсний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсан тухай тус мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна.
Дээрх хэрэг даваа гарагт орой болсон хойно гарчээ. Урьдчилсан мэдээллээр, зоогийн газрын орчимд гар бөмбөг дэлбэрсэн бөгөөд уг зоогийн газраар үйлчлүүлж байсан хүмүүс хүнд шархадсан байна. Хууль сахиулах байгууллагуудын мэдээлж буйгаар, 10 минутын дараа зоогийн газраас холгүй дахин нэг дэлбэрэлт болсон боловч хүний амь эрсдээгүй аж.
Халдлагыг зохион байгуулагчид одоогоор тодорхойгүй байна. Таиландын эрх баригчидтай 11 жил партизаны дайн явуулж буй салан тусгаарлагчид лалын шашинтай өмнөд нутагт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ хугацаанд дэлбэрэлт, буудалцааны улмаас 6500 гаруй хүн амиа алджээ.
Д.Жаргал