Хятад улс лалын шашинт орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Хятад улс лалын шашинт орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна гэж тус улсын дарга Си Зиньпин Лалын шашинт орнуудын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ияд бен Амин Маданитай Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод уулзахдаа мэдэгджээ.
“Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгын хүрээнд Хятадын тал лалын шашинт орнуудтай ашиг сонирхлоо улам нэгтгэх, харилцан ашигтай харилцааг бэхжүүлэх, бие биеийнхээ давуу талыг ашиглаж, хамтдаа хөгжихийг зорьж байна” гэж Хятадын дарга Си Зиньпин хэлснийг тус улсын Гадаад хэргийн яам уламжилсан байна.
“Хоёр томоохон соёл иргэншил хоорондын яриа хэлцээг өргөжүүлэх нь зүйтэй” гэж Хятадын дарга нэмж хэлжээ. Си Зиньпин мөн Хятад болон лалын ертөнц “олон улсын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж”, Палестины асуудлыг нэг даруй иж бүрэн шударга шийдэх талаар ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Хятадын даргын Ойрхи Дорнодод хийж буй бүс нутгийн айлчлалын эхний зогсоол нь Эр-Рияд хот болсон юм. Тэрбээр мөн Египет, Иран улсад айлчилна.
Д.Жаргал