Хятад, Монголд нийлүүлдэг эрчим хүчний экспортоо бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-17 10:22:20

БЛАГОВЕЩЕНСК. /dp.media/. Цахилгаан эрчим хүчний экспортын хэмжээ буурсныг мэргэжилтнүүд худалдан авагчдын эрчим хүчний хэрэглээ багассантай холбон тайлбарлаж байна.

Оросын эрчим хүчийг Хятад, Монголд экспортолдог “Дорнод бүсийн эрчим хүчний компани” өнгөрсөн онд экспортынхоо хэмжээг бууруулжээ. 

2015 оны дүнд тус компани Хятадад 3.299 тэрбум кВт/цаг эрчим хүч нийлүүлсэн нь 2014 оны 3.376 тэрбум кВт/цагаас 2.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Хятадад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хэмжээ буурсан нь Хэйлунзян мужид эрчим хүчний хэрэглээ багассантай холбоотой байна.

Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний хэмжээ илүү их буюу шууд 27.1 хувиар буурчээ. Энэ нь Монголын эдийн засгийн уналттай, мөн Улаанбаатар хотод Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад эрчим хүчний шинэ блок ашиглалтад оруулсантай холбоотой байна.

Д.Жаргал

 

関連ニュース