Өнгөрсөн 10 дугаар сараас хойш Бразилд тархины гажигтай 508 хүүхэд төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-18 13:04:31

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. “Зика” вирусийн халдвараас үүдэн жижиг тархитай хүүхэд төрөх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Бразил өнгөрсөн жилийн 10 дугаар сард эрүүл мэндийн онц байдал зарласан бөгөөд тухайн үеэс хойш тархины гажигтай 508 хүүхэд төрсөн байна гэж тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Ийм гажигтай хүүхэд төрсөн тохиолдол Бразилын 200 гаруй хотод бүртгэгдсэн байна.

Бразилд тархины гажигтай төрсөн хүүхдүүдийн тоо 5079-ээс 5280 болж нэмэгдсэн бөгөөд тэдний 3935 хүүхдийг ямар шалтгаанаас улмаас ийм байдалтай төрсөн болохыг нь шалгаж байна.

Өнгөрсөн жилийн 10 дугаар сараас хойш тархины гажигтай эсвэл мэдрэлийн систем нь өөрчлөлттэй ураг зулбасан 108 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн ургийн 27 нь тархины гажигтай байсан нь тогтоогдсон бол 11 тохиолдлыг шалгалгүй орхиж, үлдсэнийг нь шалгаж байгаа ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース