Ираны парламентын сонгуульд 600 эмэгтэй өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 13:13:21

ТЕГЕРАН. /TASS/. Хоёрдугаар сарын 26-нд Иранд болох парламентын сонгуульд өрсөлдөх 600 эмэгтэйг нэр дэвшигчээр баталсан тухай Тасним агентлаг мэдээлжээ.

Энэ жил 290 суудалтай Ираны межлисийн /парламент/ сонгуульд эмэгтэйчүүд ердөө 9 суудлын төлөө өрсөлдөнө.

Лалын Бүгд Найрамдах Иран Улсад 1980 онд болсон парламентын анхны сонгуульд 4 эмэгтэй 324 эрэгтэй нэр дэвшигчийн хамт сонгогдож байжээ. Тухайн үед эмэгтэйчүүд парламентад 1 гаруйхан хувийг эзэлж байв. Иранд 1996 онд парламентын танхим 270 депутатаас бүрддэг байх үед парламентад хамгийн олон буюу 16 эмэгтэй сонгогдож байжээ.

Парламентын шинэ танхимын 3 суудлыг шашны цөөнхийн төлөөлөгчдөд, 2 суудлыг нь армян үндэстний төлөөлөгчдөд өгсөн байна. Энэ таван суудлын төлөө хэдэн арван нэр дэвшигч өрсөлдөх аж.

Энэ жилийн парламентын сонгуульд нийтдээ 6000 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө.

Ираны сонгуулийн хуулийн дагуу, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй 30-75 насны иргэд межлисийн депутат болж болно. Ирээдүйн хууль тогтоогчид магистраас дээш боловсролын дипломтой байх ёстой. Депутатуудыг иргэдийн шууд санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгодог байна.

Д.Жаргал

 

関連ニュース