Европт томоохон халдлага үйлдэж болзошгүйг анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-19 15:47:29

МОСКВА. /RIA Novosty/. Террорист “Лалын улс” бүлэглэл Европт томоохон халдлага үйлдэж болзошгүйг Европын цагдаагийн албаны дарга Роб Уэйнрайт мэдэгджээ.

“Лалын улс” эсвэл шашны террорист өөр бүлэглэлүүд олон хүний аминд хүрэх зорилгоор Европын хаа нэгтээ халдлага үйлдэж болзошгүй” гэж Уэйнрайт Швейцарийн “Neue Zuercher Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Европ тив одоогийн байдлаар сүүлийн 10 жил дэх томоохон террорист аюултай тулгарсныг Европын цагдаагийн дарга уг сонинд ярилцлага өгөхдөө дахин цохон тэмдэглээд халдлагыг босогчдын бүлэглэл төдийгүй террористууд ганцаар үйлдэж болзошгүйг хэлжээ.

“Лалын улс” бүлэглэл нь өдгөө дэлхий нийтэд учирч буй гол аюулуудын нэг болоод байгаа билээ. Гурван жилийн хугацаанд террористууд Ирак, Сирид томоохон газар нутаг эзлэн авч чадсан юм. Үүнээс гадна, тэд Хойд Африкийн орнуудад, тухайлбал, Ливид нөлөөгөө тогтоохыг оролдож байна.

Янз бүрийн тооцоогоор, “Лалын улс”-ын хяналтад байгаа газар нутгийн хэмжээ 90 мянган хавтгай дөрвөлжин км болжээ.

Д.Жаргал

 

関連ニュース