Цагааннуурын чөлөөт бүсэд хөрөнгө оруулах хүсэлтэй аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны А/103 тоот захирамжаар “Цагааннуур” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Энэ хугацаанд мэргэжлийн албадуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Цагааннуурын чөлөөт бүсэд дотоодын 17 ААН, хувь хүмүүс төсөл ирүүлэн 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Мөн ОХУ, БНХАУ, Канад, БН Казакстан улсын арав гаруй компани хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлээд байна гэж тус аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Ш.Айзаря