Жанни Инфантино "ФИФА"-гийн ерөнхийлөгч боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-27 14:13:31

ЦЮРЫХ. /BBC/. “УЕФА”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино Зепп Блаттерийн халааг авч, “ФИФА”-гийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Тэрбээр 115 санал буюу хамгийн ойрын өрсөлдөгч Шейх Салман бин Ибрахим аль-Халифаас 27 санал илүү авсан байна.

Харин Иорданы ханхүү Али бин Аль-Хуссейн дөрвөн санал, Жером Шампань тэг санал авч гурав, дөрөвдүгээр байрт оржээ.

1998 оноос хойш “ФИФА”-гийн ерөнхийлөгчөөр ажилласан Зепп Блаттер ёс зүйн дүрэм, журам зөрчсөний улмаас өнгөрсөн жил суудлаасаа огцорч, дараа нь хөл бөмбөгтэй холбоотой үйл ажилагаанд оролцох эрхээ 6 жилээр хасуулсан юм.

"Хөл бөмбөгийн спортыг буцаан “ФИФА”-д авчирч, “ФИФА”-г буцаан хөл бөмбөгтэй холбохын төлөө би чадах бүхнээ хийнэ. Энэ бол бидний хийхийг хүсэж байгаа зүйл билээ" гэж Жанни Инфантино мэдэгджээ.

Мөн тэрбээр, "сэтгэл маш их хөдөлж байна. Юу болоод байгаад одоо хүртэл итгэхгүй байна. Миний хувьд энэ маш урт, гайхалтай аялал болж байгаа бөгөөд магадгүй юу болоод байгааг харах амралт надад хэрэгтэй байх" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

関連ニュース