Нарендра Моди Бельги, АНУ, Саудын Арабт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-29 15:47:46

ШИНЭ-ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирэх сард Бельги, АНУ, Саудын Арабт айлчилна.

“Тэрбээр ирэх сарын 30-нд Бельгид айлчилж, Энэтхэг-ЕХ-ны дээд хэмжээний уулзалт зохион байгуулна. Дараа нь тэрбээр АНУ-ын зүг мордож, Вашингтон хотод болох Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж эх сурвалж мэдэгдэв.

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад 50 орчим орны төр, засгийн тэргүүн нар оролцох бөгөөд уг дээд хэмжээний уулзалтын үеэр Моди Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай уулзана гэж хүмүүс таамаглаж байна.

Саудын Араб болон Иран хоорондын харилцаа муудаад байгаа энэ үед Ойрхи Дорнодын геополитикийн байдлыг харгалзан үзэж, Моди АНУ-аас буцах замдаа Саудын Арабт айлчилна. Тус улс нь Энэтхэгийн хувьд стратегийн ач холбогдол бүхий орнуудын нэг юм.

Д.Нямтулга

 

関連ニュース