БНХАУ-ын батлан хамгаалахын төсөв эрс өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-02 15:33:11

БЭЭЖИН. /Sputnik/. Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдал болон Зэвсэгт хүчиндээ хийж байгаа бүтцийн шинэчлэлтэй холбоотойгоор БНХАУ-ын батлан хамгаалахын энэ жилийн төсөв өнгөрсөн жилийнхээс эрс өсөх магадлалтай байна гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.

БНХАУ энэ жилийн цэргийн төсвөө гуравдугаар сарын 5-нд Үндэсний ардын конгресстоо өргөн барих ажээ.

Байлдааны чадавхаа сайжруулах зорилгоор БНХАУ-ын Зэвсэгт хүчиндээ бүтцийн шинэчлэл хийж байгаа билээ. Мөн хөгжиж буй гүрний хувиар тус улсад цэргийн маргаантай асуудлууд тулгарч байна. Эдгээрээс болж тус улсын батлан хамгаалах салбарын төсөв нэмэгдэхийг буруутгах аргагүй юм гэж шинжээчид үзсэнийг “Global Times” сонинд бичжээ.

Харин Хонконгийн “South China Morning Post” сонинд, батлан хамгаалахын төсөв энэ жил 20 хувиар нэмэгдэж магадгүй нь 2007 оноос хойших хамгийн өндөр өсөлт юм гэж Ардын чөлөөлөх армийн эх сурвалж таамагласныг мэдээлжээ.

2017 он гэхэд Ардын чөлөөлөх армийн албан хаагчдын зэрэг дэвийг 300 мянгаар бууруулж, нийт хоёр сая цэрэгтэй болно гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдсэн ч тус улсын арми дэлхийн хамгийн том арми хэвээр байх юм.

БНХАУ-ын батлан хамгаалах салбарын төсөв нь хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог байна. Тус улсын цэргийн зардал өнгөрсөн жилд 130 тэрбум доллар байсан нь 2013 оноос хойш 12.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Д.Нямтулга

 

関連ニュース