Умард Солонгосын хүний эрхийн асуудалтай холбоотой хуулийг БНСУ баталлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. Умард Солонгосын хүний эрхийн байдлыг сайжруулах тухай хуулийг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей баталлаа.
Умард Солонгост хатуу хориг арга хэмжээ авах тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэйгээр батлахаас өмнөхөн уг хуулийг баталсан байна. Уг хуулийн хүрээнд тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар судлах болон хүний эрхийн судалгаа хийхэд зориулсан сан байгуулах ажээ. Мөн хүний эрх зөрчигдсөн тухай мэдээлэл цуглуулах архивыг байгуулахаар болжээ.
2005 оноос хойш энэ асуудалтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейд өргөн барьсан боловч Умард Солонгосын хатуу эсэргүүцэлтэй нүүр тулж болзошгүй гэсэн үүднээс хуулийн төслүүдийг хэлэлцээгүй орхисон байна.
Д.Нямтулга