Туркийн Ерөнхий сайд Иранд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-03 09:59:03

ИСТАНБУЛ. /IRNA/. Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу энэ долоо хоногт Иранд албан ёсны айлчлал хийнэ гэж Туркийн хэвлэлд мэдээлжээ.

Уг айлчлал Сирийн мөргөлдөөний талаарх өөр өөр байр сууриа илэрхийлэх боломжийг тус хоёр улсад олгох юм.

Иран нь ОХУ-ын адил Сирийн Башар аль-Асадыг дэмждэг бол Турк түүнийг хамгийн ихээр шүүмжлэгч билээ. Мөн Ирантай холбоогоо таслаад байгаа Саудын Арабтай Турк дотно харилцаатай юм.

Ийм ялгаатай хэдий ч, Иран, Турк хоёр дипломат харилцааг өндөр хэмжээнд хадгалсаар байгаа билээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, Ерөнхий сайд Ахмет Давутоглу энэ сарын 4,5-нд Иранд айлчилна.

Д.Нямтулга

 

関連ニュース