Хятадын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулган эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ жил тутмын чуулган Бээжин хотод өнөө өглөө буюу бямба гарагийн өглөө эхэллээ.
БХАТИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган уламжлал ёсоор Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян үг хэлснээр эхэллээ. Тэрбээр тус улсын Засгийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлагнаж, 2016 онд тавьсан гол зорилтуудаа дурдсан байна. Ойролцоогоор 3000 орчим депутаттай Хятадын парламентын хурлаар мөн 2016 оны нийгэм-эдийн засгийн төлөвлөгөө, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх тайланг болон 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж, 13 дугаар таван жилийн /2016-2020/ хөтөлбөрийг батална.
Арваннэг хоног үргэлжлэх парламентын чуулганаар ядууралтай тэмцэх, нийлүүлэлтийн салбарын шинэчлэл, "Торгоны замын Эдийн засгийн бүс" үзэл баримтлал, тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүхийн шинэчлэл, “ногоон” хөгжил болон авлигатай системтэй тэмцэх ажлын талаар хэлэлцэнэ.
Гуравдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх томоохон арга хэмжээг 3000 гаруй сэтгүүлч сурвалжлах бөгөөд үүний гуравны нэг нь гадаадын сэтгүүлч аж. Чуулган хаагдсаны дараа Ли Көцян уламжлалт хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Д.Жаргал