Өршөөл үзүүлэх ажлын дүнг УИХ-д танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАнхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанаар шүүх, хууль хяналтын байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тус тус танилцуулж, түүний хэрэгжилтийн явцад анхаарвал зохих зарим асуудлын талаар санал солилцлоо. Өршөөлийн хуульд хамрагдаж буй хүмүүсийн материалыг холбогдох байгууллагууд нэн даруй бүрдүүлж, хянаж, шүүхэд шилжүүлж улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах талаар ярилцав.
Тус комисс ийнхүү гурав дахь удаа хуралдаж байгаа бөгөөд өршөөл үзүүлэх ажлын дүнгээ ирэх сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж.
Б.Туул
コメント