Он гарснаас хойш 141 мянга гаруй дүрвэгч Европт иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Энэ он гарснаас хойш 141 мянга гаруй дүрвэгч тэнгисээр дамжин Европт ирсэн байна гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгдэв.
2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны гуравдугаар сарын 7-ны хооронд 9294 дүрвэгч Италид, 131847 дүрвэгч Грект Газар дундын тэнгисээр дамжин ирсэн байна гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурджээ.
Энэ хугацаанд 443 хүн Газар дундын тэнгист амиа алдсан байна.
Грек болон Италид ирсэн дүрвэгсдийн дийлэнх нь сиричүүд байгаа бол Грект ирсэн дүрвэгсдийн бараг тал хувь нь сиричүүд, үлдсэн нь афганчууд, иракчууд байна.
Энэ жилийн эхний хоёр сард 153099 дүрвэгч Германаас орогнол хүсчээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Швед 6929, Нидерланд 5500, Дани 1620, Финланд 1019, Норвеги 92 дүрвэгч хүлээн авчээ.
Д.Нямтулга