Архангайд 1109 ажлын байр шинээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-16 18:26:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт оны эхний 11 сард 1109 ажлын байр шинээр бий болгосон байна. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 392, Эрдэнэмандал, Өндөр-улаан, Тариат сумд 68-78 ажлын байрыг, Булган, Ихтамир, Өлзийт, Цэнхэр, Цэцэрлэг, Чулуут, Хашаат сумд 51-45 ажлын байрыг, Өгийнуур, Тариат, Батцэнгэл, Хангай, Жаргалант, Цахир, Хайрхан, Төвшрүүлэх сумууд 10-39 ажлын байр тус тус бий болжээ. 


12 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 929 ажилгүй хүн байгаагийн 50.1 хувь нь буюу 465 нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 166 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 33.9 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.0 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 136 нь дээд, 40 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 705 нь бүрэн болон бүрэн бус дунд, 39 нь бага боловсролтой хүмүүс байна. 11 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 347 хүн шинээр бүртгүүлсэн бол 138 хүн ажилд зуучлуулан оржээ. 

関連ニュース