Өлзийт сум 56 барилгыг нэгдсэн халаалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-04 17:09:50

Архангай /МОНЦАМЭ/. Өлзийт сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нэгдсэн халаалт, цэвэр усны шугам сүлжээнд холбох ажлыг хувийн хэвшлийн 1 тэрбум 657 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрөгч онд хийж дуусгажээ.

Тус шугам сүлжээнд одоогоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн 32, айл өрхийн 24, нийт 56 барилга холбогдоод байна. Цаашид шугам сүлжээг өргөтгөж гэр хороолол, айл өрхүүдийг холбож сумынхаа дэд бүтцийн томоохон асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа сумын Засаг дарга хэлж байна.

Архангай аймгийн хөдөөгийн 18 сумаас хоёр сум нэгдсэн халаалтанд холбогдсоны нэг нь Өлзийт сум бөгөөд энэ ажлыг нутгийн уугуул Ч.Жаргалсайхан захиралтай “Долоон бар” ХХК гүйцэтгэсэн байна. 

関連ニュース