Баян-Өлгийд сурагчдын амралтын хугацааг сунгахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай
холбогдуулан сурагчдын амралтын хугацааг сунгахаар болсон гэдэг мэдээлэл
иргэдийн дунд гараад буй.
Уг асуудлаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас
газраас тодруулахад, "БСШУС-ын сайдын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар
зогсоох тухай 2019 оны А/25 тоот тушаал зөвхөн Архангай, Өвөрхангай,
Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад хамааралтай. Манай аймгийн хувьд энэ сарын 21-ний өдөр хичээл
хэвийн эхлэнэ" гэв.
Харин Өлгий хотын хүүхдийн цэцэрлэгүүдийн ирц
хангалтгүй байснаас энэ сарын 14, 15-ны өдрүүдэд хоёр хоног түр зогсон бөгөөд 16-ны өдрөөс
хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өлгий сумын ЗДТГ-аас өгсөн мэдээллээр хүүхдийн
ирц одоо 30 гаруй хувьтай байна.