“Аваргын гараа” эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 21:49:27

Бөхийн спортын төрлөөр олимп, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, Увсын алдар цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилготой Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд эхэллээ.

Уг тэмцээн нь 2013 оноос хойш 8 дахь удаагаа цувралаар зохион байгуулагдаж байна. Тэмцээнд хөдөөгийн 18 сум болон аймгийн төвийн 6 сургуулийн 395 тамирчин 96 медалийн төлөө өрсөлдөх юм.
“Аваргын гараа” тэмцээний хүндэт зочноор МУ-ын Ардын багш, Гавъяат тамирчин, МУ-ын аварга О.Балжинням, МУ-ын Хөдөлмөрийн баатар, олимп, дэлхийн аваргын хошой медальт Х.Цагаанбаатар, МУ-ын гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн 3 удаагийн аварга, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, дэлхийн шилдэг 16 тэмцээний хошой аварга Д.Сумъяа нар оролцож байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース