Сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар туршлага солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-04 21:21:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 13 сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар бусад суманд ажиллаж харилцан туршлага солилцож байна.

Тэд энэ сарын 2-ноос эхлэн Өлгий, Алтай, Буянт, Толбо сумын ИТХ-ын үйл ажиллагаа, хурлаас гарсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт, тухайн орон нутагт тулгамдсан асуудлуудыг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түвшинд шийдвэрлэж байгаа байдал, шинэлэг санаачилгуудтай газар дээр нь танилцсан бөгөөд ирэх өдрүүдэд Дэлүүн, Булган суманд ажиллах ажээ.

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачилсан дээрх туршлага солилцох ажлыг өнгөрсөн онд Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур, Цэнгэл, Сагсай, Улаанхус суманд зохион байгуулж байжээ. 

関連ニュース