Йемен дэх “Аль-Каида”-гийн хуаранг бөмбөгдөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-23 13:03:44

ВАШИНГТОН. /TASS/. Террорист "Аль-Каида" байгууллагын Йемен дэх сүлжээ болох “Арабын хойгийн Аль-Каида” бүлэглэлийн бэлтгэл сургуулилтын хуаранд Америкийн Агаарын цэргийн хүчин мягмар гарагт цохилт өгч, хэдэн арван босогчийг устгасан тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Питер Кук мэдээлжээ.

“Энэ цохилт нь “Арабын хойгийн Аль-Каида” бүлэглэл Йеменийг АНУ-ын иргэдийн эсрэг халдлага үйлдэх бааз болгон ашиглах боломжийг сулруулна” гэж Пентагоны төлөөлөгч хэлээд энэ ажиллагаа нь мөн АНУ “Аль-Каида“ бүлэглэлийг устгах зорилготой гэдгийг нотолж байгааг онцлон дурдсан байна..

“Арабын хойгийн Аль-Каида” гэдгээрээ алдартай “Аль-Каида” бүлэглэлийн Йемен дэх сүлжээ нь тус бүлэглэлийн хамгийн аюултай сүлжээнд тооцогддог байна. 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тус бүлэглэл томоохон халдлагуудын хариуцлагыг нэг бус удаа хүлээж байв.

Д.Жаргал

 

 

関連ニュース