Умард Солонгос дахин сүрдүүллэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /TASS/. АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтхийж байгаагийн хариуд шийдвэртэй арга хэмжээ авна гэж Умард Солонгос ээлжит удаа заналхийлэв.
"АНУ болон түүний холбоотон Өмнөд Солонгосыг устгахын тулд өшөө авах дайныг эхлүүлэхэд хувьсгалт арми бэлэн байна. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн өдөөн хатгалгыг Умард Солонгос цаашид тэвчиж чадахгүй" гэж тус улсын Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хороо мэдэгдсэн байна. “Foal Eagle” цэргийн хамтарсан сургуулилтын хүрээнд цэргийн хөлөг онгоцны дөрвөн өдрийн сургуулилтыг АНУ, Өмнөд Солонгос эхлүүлсэнтэй холбогдуулан тус хороо мэдэгдэл хийжээ.
АНУ, Өмнөд Солонгос тус бүрээс 50 шумбагч болон хөлөг онгоц, тухайлбал, “USS John C. Stennis” нисэх онгоц тээгч хөлөг онгоц Япон болон Шар тэнгист болж байгаа уг сургуулилтад оролцож байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдсэн билээ.
Д.Нямтулга