"Лалын улс"-д нэгдэх зорилготой япон залууг Туркт баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-24 13:41:42

АНКАРА. /NHK/. “Лалын улс” бүлэглэлд нэгдэх зорилготой байсан япон залууг Туркт баривчилсан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Сиритэй хил залгаа хот руу машинаар явж байхад нь түүнийг Туркийн аюулаас хамгаалах хүчний цэргүүд баривчилсан гэж хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн байна.

Сири дэх босогчдын бүлэглэлийн гишүүдийн мэдээлэл түүний гар утсанд хадгалагдсан байна гэж хэвлэлүүд мэдээлэлдээ дурджээ. Мөн босогчдын бүлэглэлд нэгдэхээр Туркийн хил давах гэж байсан тухайгаа тэрбээр эрх баригчдад мэдэгдсэн гэж мэдээлжээ.

Харин Турк дэх Японы Элчин сайдын яам өчигдөр холбогдох эрх бүхий байгууллагуудтай холбоо тогтоож, тэднээс "уг залуугаас байцаалт авсан бөгөөд цаашид ямар арга хэмжээ авахыг хэлэлцэж байна" гэсэн хариуг авчээ.

Түүнийг шүүхэд байцааж байгаа бөгөөд Туркээс албадан гаргаж магадгүй байна гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース