Бог малын арьс, нэхийг 10000 төгрөгөөр элдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-05 16:28:55
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох" зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Энэ зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга 19 суманд богийн арьс элдэх жижиг оврын тоног төхөөрөмжийг өнгөрсөн жил хүлээлгэж өгсөн. Хэд хэдэн суманд энэ тоног төхөөрөмжийг сайн ажиллуулж байгаа аж. Чулуут сумын иргэн Э.Лхагвасүрэн тоног төхөөрөмж дээрээ нэлээд туршлагажиж, сумын иргэдийн нэг нэхийг захиалгаар 10000 төгрөгөөр элддэг байна. Мөн Сум хөгжүүлэх сангаас 9.0 сая төгрөгийн зээл авсан бөгөөд сумандаа 2000 төгрөгөөр нэхий авч элдэн, иргэдэд нэг бүрийг нь 20000 төгрөгөөр борлуулдаг байна. Э.Лхагвасүрэн богийн арьс элдэх тоног төхөөрөмж авснаасаа хойш 700 гаруй нэхий элдэж өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Түүний ярьж буйгаар дахин нэг элдэгч машинтай болж, 1-2 хүнийг ажлын байраар хангах хүсэлтэй байгаагаа хэлж байв.
Тэрээр нэхийгээр машины болон мотоциклийн суудлын бүрээс хийж зарж үзжээ. Энэ ажлаа ч цаашид эрчимжүүлж ажиллана гэв.
関連ニュース