"Охид -Оюунлаг ирээдэй" охидын анхдугаар чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Охид -Оюунлаг ирээдэй" охидын анхдугаар чуулган боллоо. Уг чуулганд ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, Политехникийн коллежийн төгсөх ангийн сурагч 300 гаруй охид оролцлоо.
Энэхүү чуулган нь анх удаа тус аймагт болж байгаа гэдгээрээ онцлог юм. Чуулганаар ирээдүй болсон охидын төлөвшил, зорилгоо тодорхойлж, ирээдүйгээ төлөвлөх, охидын арьс арчилгаа, өсвөр насныхны цахим орчин дахь зохистой хэрэглээ, өсвөр насны охидын биеийн онцлог, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй зэрэг сэдвээр лекц яриа хийлээ.
Чуулганы төгсгөлд охидын дуу хоолойг сонсож, тэдэнд тулгардаг асуудлуудад холбогдох албаны мэргэжилтнүүд хариулт өгөн, санал хүсэлтийг хүлээн авч, чуулганаас гарах зөвлөмжид тусгахаар боллоо. Охидууд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, мэргэжил сонголт зэргээр саналаа хэлж өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөө дэргэд охидын зөвлөлтэй болох саналыг ч тэд гаргаж байлаа.