Сүхбаатар аймагт гадаадын 240 орчим иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт
гадны улс орнуудаас нийт 240 орчим иргэн түр оршин сууж байна гэж Гадаадын
иргэн харьяатын газрын Сүхбаатар аймаг дахь салбараас мэдээллээ.
Дээрх иргэдийн гурав нь АНУ-аас, дөрөв нь
БНСУ-аас, үлдсэн 230 гаруй нь БНХАУ-аас тус аймагт ирж, ажиллаж амьдарч байна. Тэдний
дийлэнх нь уул уурхай, барилга, зам талбайн салбарт ажиллаж байна. АНУ болон
БНСУ-ын иргэдийн тухайд багш солилцооны хөтөлбөрөөр болон сайн дураараа ирж, ЕБС-иудад
ажиллаж байгаа аж.