Малайзын "Боинг 777" онгоцных байж болзошгүй хэлтэрхий Маврики арлаас олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-04 13:39:29

КУАЛА-ЛУМПУР. /CNN/. Хоёр жилийн өмнө Энэтхэгийн далай дээгүүр нисэж явахдаа холбоо тасарч, сураггүй болсон Малайзын агаарын тээврийн "Боинг 777" онгоцных байж болзошгүй хэлтэрхий Маврики арлаас олджээ.

Онгоцны хэлтэрхийг “Mourouk Ebony” зочид буудлын ажилтан олж, албаны хүмүүсд хүлээлгэн өгсөн байна. Маврики нь Энэтхэгийн далайд орших галт уулын жижиг арал юм.

Өнгөрсөн долдугаар сард Маврики арлын баруун урд хэсгийн Реюнион арлаас нисэх онгоцны хэлтэрхийнүүд олдсон нь Малайзын агаарын тээврийн "Боинг 777" онгоцных байж болзошгүй юм. Мөн өөр нэг хэлтэрхий нь Мозамбикийн эргээс энэ хоёрдугаар сард олдсон юм. Уг хэлтэрхийг "Боинг 777" онгоцны хэлтэрхий байх магадлал өндөр байна гэж албаныхан үзэж байгаа юм.

Х.Сарнай

関連ニュース