Пакистанд үерийн улмаас 53 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны баруун хойд нутагт аадар бороо орж, үер буусны улмаас наад зах нь 53 хүн амиа алдлаа гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Бямба гарагт орж эхэлсэн борооны улмаас Пахтунхва, Кашмир, Гилгит-Балтистане мужийн зарим хэсгээр үеэр буусан байна.
Борооны улирлын өмнөх үе Пакистаны хөдөө орон нутагт ихээхэн хэмжээний хохирол учруулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан хөдөө орон нутгийн иргэдийг тосгоноо орхиж, аюулгүй газар руу нүүхийг албаны хүмүүс анхааруулжээ.
Харин зун тохиодог борооны улирал илүү хүнд тусдаг байна. Өнгөрсөн жил гэхэд энэ үеэр Пакистанд хэдэн арван хүн амиа алджээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр орсон борооны улмаас хэдэн арван гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж Пакистаны Үндэсний гамшгийн менежментийн газрын ажилтан Латиф Ур Рехман мэдэгдсэн байна.
Д.Нямтулга