"Бумбарай" хүүхдийн сувилал үйл ажиллагаагаа эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-24 11:37:19

Өмнөговь /МОНЦАМЭ/.“Эх хүүхдийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт "Бумбарай" хүүхдийн сувилал үйл ажиллагаагаа эхэллээ.

Хүүхдийн өсөлт хөгжил, хоол тэжээлийн дутагдалтай, жингийн алдагдалтай, зорилтот бүлгийн өрх гэр бүлийн 45 хүүхдүүдийг энэхүү сувилалд амруулна.

Хүүхдүүдийг нар ус агаараар чийрэгжүүлж, бариа хийж, эцэг эхчүүдэд "Хүүхдийн хоолны журам, хоолны аюулгүй байдал", "Нярайн асаргаа сувилгаа" сэдвээр сургалт явуулах аж

Аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Шим билэг, Өнө-Орших, Энхийн хүслэн өрхийн эрүүл мэндийн төв сувиллын үйл ажиллагааг дэмжиж хоёр дахь жилдээ ийн хамтран ажиллаж байгаа юм.

Энд зургаан сараас хоёр хүртэлх насны зорилтот өрх, гэр бүлийн 15 хүүхэд эхний ээлжинд сувилуулахаар иржээ. Тус сувиллын энэ жилийн нээлтийн үеэр Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор сувилуулахаар ирсэн  хүүхдүүдэд амин дэм витамин гардуулав. Тэрээр жил бүр гарын бэлгээ хүүхдүүдэд гардуулдаг. 

関連ニュース