“Шарилжгүй Сүхбаатар” аян зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас 10 сарын
хугацаатай зарласан “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд аймгийн БОАЖГ-аас наймдугаар сарыг “Шарилжгүй
Сүхбаатарчууд” болгон зарлажээ.
Аянаар аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд өөрийн эзэмшлийн талбайн хогийн ургамлыг түүж устгах ёстой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн ургамал түүх ажлыг амгийн ХХҮГ-аас ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээс бүрдсэн, "Бүтээмж" бүлгээр гүйцэтгүүлжээ.
Аж ахуй нэгж байгууллагууд цэвэрлэгээгээ эхэлжээ. Тодруулбал, аймгийн ХХҮГ-ын ажилчид байгууллагын эзэмшлийн талбайгаас 10 машин хогийн ургамлыг түүж устгасан бол "Сүхбаатар тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд аянд хэдийнээ нэгдсэн аж.
Долдугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 10-ныг хүртэл шарилжны тоосоо гүвэх оргил үе байдаг. Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой байдаг тул тоосжилтыг хязгаарлах гол арга нь хадалт, тайралт хийх явдал аж.
Хадалт, тайралтыг хоёроос гурван жил дарааллан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал
багасаж, зүлэг нэмэгддэг байна.