Угийн бичиг хөтлөх сургагч багш нарыг бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолын биелэлтийг хангах зорилгоор "Угийн бичиг" хөтлөх сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 01-02-ны хооронд Аймгийн ЗДТГ, Бололвсрол, соёлын газартай хамтран зохион байгууллаа.
Сургалтыг сумдын номын санч нар болон төрийн албан хаагчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа. Нийт 80 орчим албан хаагчид хамрагдсан бөгөөд Монгол Улсын Анагаах ухааны доктор Э.Энхмаа багш хүрэлцэн ирж удирдан явууллаа.
Угийн бичиг хөтлөх нь юунд хэрэгтэй вэ? цус ойртолтоос хамгаалах хамгийн гол зорилготой гэж үздэг. Угийн бичиг хөтөл, овог удмаа мэдээгүй улмаас нэг овог удмын хүмүүс хоорондоо гэрлэж төрөлхийн согогтой хүүхдүүд төрөх, хүн амын эрүүл мэндийн дархлаа муудаж, өвчлөмтгий болох зэрэг хэв шинжүүд илрэх болжээ. Монгол Улсад цус ойртолын хэв шинж илрээгүй аймаг гэж байхгүй байна, ялангуяа говийн бүс нутаг, зах хязгаар, хүн ам сийрэг суурьшсан, алслагдсан газруудад цус ойртолт элбэг байгаа нь санаа зовинуулж байна хэмээн хүн судлаач, эрдэмтэн Э.Энхмаа хэллээ.
Т. Одончимэг