Баруун-Урт суманд хүүхэд харах үйлчилгээний 3 төв ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 17:17:19

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд одоогоор хүүхэд харах үйлчилгээний 3 төв ажиллаж байна.

Одоогоор Сүбаатар аймгийн төв Баруун-Урт хотод Хөх хулганы орон, багачуудын ордон, Эмүжин гээд 3 хүүхэд харах үйлчилгээний төв албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв тус бүр 15 хүүхэд 3 багштай. Ингэснээр 45 хүүхэд эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж СӨБ-ийн суурь мэдлэгийг олж авч байна. Мөн 9 хүн ажлыг байртай болжээ.

Хөх хулганы орон төвийн тухайд Сүхбаатар аймгийн жишиг хүүхэд харах үйлчилгээний төв болох зорилготой ажиллаж байгаа хэмээн тус төвийн эрхлэгч  Г.Энхчимэг хэлсэн юм.

Харин сумдад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн төв байхгүй. Гэхдээ энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүмүүс олон байгаа гэнэ.

Т. Одончимэг

 

関連ニュース