К.Гоны хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-24 14:55:51

ТОКИО. /BBC/. Японы автомашин үйлдвэрлэгч Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны эсрэг үүсгэсэн бүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг түүний өмгөөлөгч нар Токио хотын шүүхээс хүссэн байна.


К.Гон ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдон өнгөрсөн оны сүүлээр анх баривчлагдсан юм. Түүний өмгөөлөгч нарын үзэж буйгаар, К.Гоныг албан тушаалаас нь түлхэн унагахын тулд Засгийн газрын төлөөлөгчид, “Nissan” компанийн удирдагууд хуйвалдсан ажээ. 


Өдгөө 65 настай К.Гоныг Японы хууль сахиулагчид 2018 оны 11 дүгээр сард баривчилж, 108 хоногийн дараа барьцаагаар сулласан боловч өнгөрсөн дөрөвдүгээр сард дахин баривчилсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр иржээ. 

関連ニュース