Т.Жаргалсайхан: Орон нутагт шаардлагатай байгаа үйлдвэрүүдийг бодлогоор дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ онд Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
390 гаруй тэрбум төгрөг болж өсчээ.
Үүний 41.2 хувийг хөдөө аж ахуй,
35.8 хувийг
үйлчилгээ, 22.4 хувийг
үйлдвэр, барилгын салбар тус тус эзэлж байна.
Аймгийн
хэмжээнд нийт 2790 орчим иргэн, аж
ахуйн нэгж үйлдвэрлэл
үйлчилгээ эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий
болгосноор жилд
дунджаар 11.9
тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа юм.
Ховд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өдгөө худалдаа,
үйлчилгээ болон газар
тариалан, хүнсний үйлдвэрлэл зонхилж байна.
Тиймээс цаашид орон нутагт шинээр байгуулах
шаардлагатай хэд хэдэн төрлийн үйлдвэр байна гэж Ховд аймгийн
Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн
чулган-II-д оролцох үеэрээ онцлон хэллээ.
Тодруулбал, Арьс
шир боловсруулах, Яс
боловсруулах, Хог
хаягдал боловсруулах, Тэжээлийн
үйлдвэр, Шавар,
шаазан эдлэлийн үйлдвэр, өвөл,
зуны хүлэмж, гахай,
тахиа, зөгийн аж ахуй, Барилгын
материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг
орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин ажиллахаа нээлттэй илэрхийллээ.