АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Axios/. АНУ "Хонконг дахь ардчилал ба хүний эрхийн тухай хууль" баталсантай холбоотойгоор АНУ болон БНХАУ-ын худалдааны хэлэлцээр байгуулах зорилготой яриа хэлэлцээ түр хугацаанд зогсжээ. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжууд
мэдэгдсэн байна.
“Хонконгийн тухай хуультай
холбоотойгоор худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ одоогоор түр зогсоод
байгаа” хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнээс гадна АНУ-аас өмнө нь ногдуулсан гаалийн татварыг цуцлах, худалдааны гэрээг хэрэгжүүлэх механизм, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад олгох БНХАУ-ын эрх баригчдын баталгаатай холбоотой хэд хэдэн асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг “Axios” цахим хуудсанд цохон тэмдэглэжээ.