БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-14 09:02:32

БЭЭЖИН. /CNА/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ худалдааны эхний үе шатны хэлэлцээрт гарын үсэг зурахаар даваа гарагт АНУ-ыг зорьжээ.


Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын олон улсын нисэх буудалд даваа гарагийн үдэд ирж, нисэх буудал руу орсон байна. Төрийн зөвлөлийн Шадар сайдыг Гадаад харилцаа, Худалдааны яамны өндөр түвшний төлөөлөгчид дагалдан явж байжээ.


Өнгөрсөн 12 дугаар сарын дундуур тохиролцоонд хүрсэн эхний үе шатны хэлэлцээрээр БНХАУ Америкийн фермийн аж ахуйн бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлж, оюуны өмчийн зарим асуудлыг зохицуулах төлөвтэй байна.


Гэсэн хэдий ч талууд зарим нэг асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгаа бөгөөд худалдааны хэлэлцээрийн эцсийн хувилбарт хэзээ гарын үсэг зурах эсэх нь тодорхойгүй байгаа юм.


Хоёр талын төлөөлөгчид эхний үе шатны хэлэлцээрийг Цагаан ордонд лхагва гарагт байгуулах төлөвтэй байна. 

関連ニュース