5G сүлжээг бүтээхэд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/.
Тав дахь үеийн хөдөлгөөнт холбооны 5G системийг бүтээх ажилд “Huawei” компанийг оролцуулахгүй байхыг АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга Майкл Помпео холбоотнууд болон түншүүддээ уриалжээ.
“Бид БНХАУ-тай хамтран ажиллаж болох хэдий ч үндэсний аюулгүй байдлыг хөндсөн маш ноцтой асуудалтай холбоотойгоор өөрсдийнхөө өмнө үнэнч шударга байх ёстой” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
"Хятадын компаниудад хакердуулахвий, санааг нь хулгайлахвий гэх айдас
болгоомжлол нь АНУ-ын бизнес эрхлэгчдийн орлогоос хороож байна. Хамгийн гол нь
зүгээр нэг болгоомжлол төдийгүй эдийн засгийн инновацийн салбарын тогтолцоог
бүхэлд нь нураах юм" хэмээн тэрбээр мөн ярьсан байна.