БНХАУ валютын манипуляц хийгч орон байгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-15 10:16:48

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ валютын манипуляц хийгч орон байгаагүй гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мягмар гарагт мэдэгджээ.


Даваа гарагт АНУ валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтаас БНХАУ-ыг хассан талаарх сэтгүүлчдийн асуултад Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ийнхүү хариулсан байна.


“Манай улс валютын манипуляц хийгч орон байгаагүй бөгөөд АНУ-ын сүүлд гаргасан дүгнэлт баримт нотолгоонууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн зөвшилцөлд нийцэж байна” гэж Гэн Шуан мэдээлжээ.


“Хятад улс бол хариуцлагатай орон. Бид худалдааны зөрчлийг шийдвэрлэхийн тулд валютийн манипуляц хийх /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ аргыг ашиглаж байгаагүй, цаашид ч огт ашиглахгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 


Ташрамд дурдахад, АНУ-ын Сангийн яам 2019 оны наймдугаар сард БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд “валютын ил тод бодлого явуулахыг” Бээжингээс шаарджээ.

関連ニュース