“Boeing” компанийн нийлүүлэлт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-15 10:34:51

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн “737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдсонтой холбогдуулан өнгөрсөн онд тус компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны нийлүүлэлт 50 гаруй хувиар буурсан байна.


Boeing” компаниас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 2019 онд 380 арилжааны нисэх онгоц нийлүүлснийг 2018 оныхтой харьцуулахад 53 хувиар буурсан ажээ. Мөн 2018 онд хамгийн өндөр борлуулалттай нисэх онгоцоор шалгарсан “737” загварын нисэх онгоцнуудын борлуулалт 78 хувиар буурчээ.


“737 MAX” 2018 оны 10 дугаар сард Индонезод, 2019 оны гуравдугаар сард Этиопт осолдож, хөлгийн тавцанд байсан бүх зорчигч амиа алдсаны улмаас уг загварын нисэх онгоцны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас бууруулжээ. АНУ-ын эрх баригчид “737 MAX”-ыг дахин нислэг үйлдэхийг хэзээнээс зөвшөөрөх нь тодорхойгүй байгаа тул “Boeing” уг нисэх онгоцны үйлдвэрлэлийг энэ сараас зогсоосон байна.

関連ニュース