Палладий металлын үнэ анх удаа 2.3 мянган ам.доллар давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/.
Палладий металлын үнэ унц нь анх удаа 2.3 мянган ам.доллар давжээ. Москвагийн
цагаар 16:50 цагт палладий металлын үнэ унц нь 2.331 ам.долларт хүрсэн байна.
Хагас жилийн хугацаанд палладий металлын үнэ бараг 50 хувиар нэмэгдсэн тухай
худалдааны цахим хуудаст мэдээлсэн байна.
Дөрвөн жилийн
хугацаанд палладий металлын үнэ 300 хувьд хүрсэн бөгөөд үүнийг шинжээчид автомашин
үйлдвэрлэгчдийн металлын эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүний
зэрэгцээ дунд хугацаандаа палладий металлыг платина орлож магадгүй байгааг
шинжээчид цохон тэмдэглэжээ.