“eBay”-г 30 гаруй тэрбум ам.доллароор худалдан авахыг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-05 11:56:07

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Нью-Йоркийн хөрөнгийн биржийг эзэмшигч “Intercontinental Exchange (ICE) компани дэлхийн томоохон интернет талбаруудын нэг “eBay”-г 30 тэрбум гаруй ам.доллароор худалдан авахыг санал болгожээ.


ICE компани энэ талаар эртнээс төлөвлөж байсан бөгөөд “eBay”-г худалдан авах тухай хэд хэдэн удаа санал тавьсан байна. “eBay”-н цахим жижиглэн худалдааны компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 28 тэрбум ам.доллар давж байгаа бол ICE компани илүүг төлөхөд бэлэн байгааг эх сурвалжууд цохон тэмдэглэжээ.


Талууд албан ёсоор яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа хэдий ч “eBay” компани хүлээж авсан саналыг судалж байгаа аж. 

関連ニュース