Европтой худалдааны хэлэлцээр байгуулах бодолтой байгаагаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /TASS/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европтой худалдааны
хэлэлцээр байгуулах бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Америкийн
мужуудын амбан захирагч нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
АНУ БНХАУ-тай бүрэн хэмжээний худалдааны хэлэлцээр байгуулсныхаа дараа Европтой
худалдааны яриа хэлэлцээ идэвхтэй явуулж эхэлнэ хэмээн Д.Трамп Айова муж
улсад 1 дүгээр сарын 30-нд мэдэгджээ.
АНУ, Европын холбоо Вашингтоны нөхцөлөөр худалдааны хэлэлцээр байгуулж
чадахгүй бол Европын Холбооны автомашины импортод татвар ногдуулах бодолтой байгаагаа тэрбээр өмнө нь мэдэгдсэн юм.