Хамтран ажиллах төлөвлөгөө баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-11 15:00:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 14 байгууллагатай 2020 онд хамтран ажиллахаар болж, ажлын төлөвлөгөө баталлаа.   

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг шинэчлэн баталсан. Иймд  тус хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Ховд аймгийн Цагдаагийн газраас зарим төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн юм.  

Уулзалтын үеэр аймгийн Цагдаагийн газраас цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулж, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах тухай харилцан санал солилцов.

Ховд аймгийн хэмжээнд 2019 онд нийт 481 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 32.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ийнхүү цаашид хамтран ажиллах төлөвлөгөө баталснаар талуудын ажлын уялдаа холбоо сайжрах, харилцан адил түвшинд үүрэг хүлээх замаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодит, эерэг үр дүн гаргах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боломж бүрдэх давуу талтай гэж албаны эх сурвалж мэдээллээ.   

 

関連ニュース