Улсын аварга малчин, тариаланчдын нэрс тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 8000 орчим малчин өрхтэй. Улиран өнгөрч буй гахай жилд Ховд аймгийн малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, 3083,0 мянган толгойд хүргэсэн билээ.
Тэдгээр малчдын дундаас мал маллагааны арга
туршлагаараа манлайлсан улсын
Хошой аварга, Аварга малчин, тариаланчдыг тодруулсан
байна. Үүнд, “Улсын хошой аварга малчин”-аар 1, “Улсын аварга малчин”-аар 8, “Улсын
аварга тариаланч”-аар 3 хүн шалгарчээ.
Улсын
болон аймгийн аварга малчин,
тариаланчдын шагнал гардуулах цаг хугацааг Монгол Улсын Засгийн газар, улсын Онцгой комиссоос тогтоох ба
тухайн цаг үед хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.