Нэмэлт орлогын сангийн төсөлд 146 иргэн материал ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжих “Нэмэлт орлогын сан”-гийн "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төслийн сонгон шалгаруулалт болж, нийт 146 иргэн, аж ахуйн нэгж материал ирүүлжээ.
“Шинэ
Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн II чуулган 2019 оны 11 дүгээр сард болсон.
Чуулганы
үеэр Монгол Улсын тусгай
хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг
хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг хангах зорилготой уг төслийг
16 суманд 2025 он хүртэлх хугацаанд
хэрэгжүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зурсан байна.
Улмаар өнгөрсөн сард төслийн
сонгон шалгаруулалт хийж, хоёрдугаар сарын 13-ны өдөр нэгдсэн дүнг танилцууллаа.
Уг төслийн менежментийн хороо, төсөл сонгон шалгаруулах тусгай комиссын гишүүд хэлэхдээ: Энэ төсөлд нийт 146 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлсэн. Үүнээс 23 төслийг шалгаруулж, нийт 262 сая 50 мянган төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхээр болсон. Төсөл нь шалгарсан иргэдтэй гэрээ байгуулна. Дараа нь шалгарсан төслийн нэрийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэнэ гэв.