АНУ-ын ХНС-гийн шийдвэр хөрөнгийн зах зээлд нөлөөллөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-04 15:37:09

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  Америкийн эдийн засаг хямарч болзошгүй гэх хөрөнгө оруулагчдын болгоомжлол болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /Төв банк/ гэнэтийн шийдвэрийн дараа тус улсын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд огцом унасан байна.


Коронавирусний тархалт Америкийн эдийн засагт нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус улсын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 1-1.25 хувиас 1.5-1.75 хувь болгож бууруулсны дараа биржүүд дээр савалгаа үүсч, гол индексүүд  эхлээд өсөж байсан боловч дараа нь огцом урууджээ. Америкийн аж үйлдвэрийн индекс “Dow Jones” 2.96 хувиар буурч, 25911.67 пункт болсон бол өндөр технологийн компаниудын “NASDAQ” индекс 3 хувиар унаж, 8683.246 пункт, “S&P 500” индекс 2.18 хувиар доошилж, 3022.80 пунктэд хүрсэн байна.


関連ニュース