БНСУ коронавирустэй тэмцэхэд зориулж нэмэлт санхүүжилт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-04 16:08:31

СӨҮЛ. /РИА Новости/. БНСУ коронавирустэй тэмцэхэд зориулж 11.7 их наяд вон буюу 9.8 тэрбум орчим ам.долларын нэмэлт санхүүжилт гаргана хэмээн тус улсын Эдийн засаг, сангийн яамны мэдэгдэлд дурджээ. 


Нэмэлтээр хуваарилж буй хөрөнгө мөнгийг коронавирустэй тэмцэхэд болон орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж. Төсвийн төлөвлөгөөг сайд нарын танхимын зөвлөгөөний үеэр баталж, парламентад хэлэлцүүлэхээр шилжүүлсэн бөгөөд парламент уг төлөвлөгөөг дэмжжээ. Ийм хэмжээний мөнгө хуваарилсан нь БНСУ түүхэндээ халдварт өвчинтэй тэмцэхэд гаргаж буй хамгийн том санхүүжилт болж байгаа аж.


Нэмэлт санхүүжилт гаргаснаар Кёнсан-Пукто муж болон Дэгү хотод тусламж үзүүлэхэд онцгой анхаарал хандуулна. Учир нь БНСУ-д халдвар авсан тохиолдлуудын дийлэнх нь энэ хоёр газар бүртгэгдсэн юм.

関連ニュース