Туркийн Бурса хотод амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-28 17:13:54

БАКУ. /Azertac/. Туркийн баруун хойд хэсгийн Бурса хотын эртний захын үүдэнд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас нэгэн хүн амь үрэгдэж хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын Захирагчийн алба мэдээлжээ.

Нарийвчлан тодруулваас, уг захын ойролцоо орших “Улу” хэмээх эртний дурсгалт лалын сүмийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн байна.

Бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч нь эмэгтэй хүн байжээ.

Шархадсан 20 орчим хүнийг хотын эмнэлэгт хүргэснийг Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Амиа золиослогч нь 25 орчим настай залуухан эмэгтэй байсан бөгөөд түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дотоод хэргийн яам гаргах аж.

Туркийн Ерөнхий сайд Ахмед Давутоглу Дотоод хэргийн сайд Эфкан Алаасавч болон Бурса хотын захирагч Мунир Каралоглу нартай уулзаж, уг хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсан байна.

Х.Сарнай

 

関連ニュース